Yuve Yuve Yu
The Hu
更新:2023-07-08 06:33
标签
歌词
Их л удаан идэж уугаад наргиж
цэнгээд хачин юм бэ юу вэ юу вэ юу
Эцэг өвгөд монгол гээд л цээжээ
дэлдэн худлаа орилох нь юу вэ юу вэ юу
Эргэж буцаад хэлсэн үгэндээ эзэн болдоггүй андгай
өргөдөг нь юу вэ юу вэ юу
Эцэг эхийн захиж хэлсэн үнэт сургааль үнэгүй болдог
нь юу вэ юу вэ юу юу вэ юу вэ юу
Ээ дүлзэн сөгд сөгд (сөгд сөгд)
Ээ лүндэн бууг бууг (бууг бууг)
Дээдсийн заяаг өвлөж төрчихөөд унтаж
хэвтээд сэрдэггүй юм бэ юу вэ юу вэ юу
Дэлхийд ганцхан монгол гээд л амаа хаттал
худлаа ярьдаг нь юу вэ юу вэ юув
Дээдсээр амьдрах заяанд төрсөн монгол түмэн минь нэгдэж
чаддаггүй нь юу вэ юу вэ юу
Дархан монгол улсаа мандуулж өөд нь татаж сэргээж
чаддаггүй нь юу вэ юу вэ юу юу вэ юу вэ юу
Ээ дүлзэн сөгд сөгд (сөгд сөгд)
Ээ лүндэн бууг бууг (бууг бууг)
Өвөг дээдсийн өвлөж өгсөн газар шороог хайрлаж
чаддаггүй нь юу вэ юу вэ юу
Өтгөс буурлын захиж хэлсэн үнэт сургааль худлаа
болдог нь юу вэ юу вэ юу
Өнө л мөнхөд мандан бадрах чонон сүлдэт монгол
түмэн тэнгэрийн тамгатай
Хөвчин дэлхийд нэрээ дуурсгах хүмүүн тахилгат эзэн
Чингис нартад заларна нартад заларна
Ээ хар сүлд сэр сэр
Ээ хаан төр мөнх манд мөнх манд
Юу вэ юу вэ юу вэ юу вэ юу вэ
юу вэ юу вэ юу вэ хачин юм бэ
Юу вэ юу вэ юу вэ юу вэ юу вэ
юу вэ юу вэ юу вэ хачин юм бэ
Ээ хар сүлд сэр сэр
Ээ хаан төр мөнх манд мөнх манд
Юу вэ юу вэ юу вэ юу вэ юу вэ
юу вэ юу вэ юу вэ мөнх манд